Хуарангийн шөнө

Холын тэртээх уулсын цаахандаа

Хонгор минь чи сайн сууна уу

Хилийн манаанд алсхан байгаа ч

Дэргэд чинь байгаа шүү сэтгэл минь

Эх нутгийн алтан хилийн

Эр цэрэг нь би шүү дээ

Хайртай орныхоо төлөө

Халуун тангарагтай

Амь шүү дээ

Цэргийн дуутай буйдхан хуарангаас

Цэцэгхэн чамдаа тэмүүлэхдээ

Ирэх шувуудаар үгээ дайгаад

Идэрхэн нас минь жавхаажна

Эх нутгийн алтан хилийн

Эр цэрэг нь би шүү дээ

Хайртай орныхоо төлөө

Халуун тангарагтай

Амь шүү дээ

Уугуул нутаг минь жаргалтайхан

Угтаад ээж минь нулимстайхан

Ус нь өрөмтдөг шаргал намраар

Удахгүй очихыг минь хүлээн байгаа даа

Эх нутгийн алтан хилийн

Эр цэрэг нь би шүү дээ

Хайртай орныхоо төлөө

Халуун тангарагтай

Амь шүү дээ

Эх нутгийн алтан хилийн

Эр цэрэг нь би шүү дээ

Хайртай Монголынхоо төлөө

Халуун тангарагтай

Амь шүү дээ

 

Facebook Twitter Google Plus