Бурханаас илгээсэн хайр

Гэнэт танилцсан амраг минь
Гэгээн мөрөөдөл хөгжөөгөөд
Гэрэл цацрах шиг инээсээр
Гэргий болсон хонгор минь
Олон санаагүй
Ороод ивэлсэн хайр минь

Халуун сэтгэлээ нээгээд
Ханийн жаргал амласан
Эргэх хорвоод учраад
Эгэлхэн биеэ зориулсан
Буруу бодоогүй
Буцалж ивэлсэн хайр минь

Ашдын жаргалыг билэгдэж
Ариун хайраа өгсөн
Үүрдийн халамжаа бэлэглэж
Үнэн сэтгэлээ хайрласан

Зөрүү санаагүй
Зөөлөрч ивэлсэн хайр минь

Ухаарлын салхийг сэвэлзүүлж
Уушиг нээж мишээсэн
Ялдам аалиараа мялаасан
Янжинлхамын хувилгаан

Бурханаас илгээсэн
Буянаараа ивэлсэн хайр минь

Facebook Twitter Google Plus