Ааваа санана

Араг намхан толгодын дундаа
Аав дандаа инээж явдаг сан
Зүүд эргэх цэнхэр алсаасаа
Зүггүй хүү нь эрхэлж очдог сон
Нуурын шувууд чуулах цагаар
Нутгаа би зүүдлээд байнаа
Нүцгэн гуниг сэтгэлд хөндүүр
Нуган үр нь ааваа үгүйлээд байна

Хөдөө алсын буйдхан нутагтаа
Ханхар аав минь дуулж явдаг сан
Аялгуу эгших энхэрхэн талдаа
Алдрай хүү нь туниад л очдог сон
Аяны шувууд тэнгэр цуулаад
Алсын нутгаа зориод ирнээ
Аргил хоолой нь сэтгэлд үгүйлэгдээд
Ааваа би санаад байнаа

Салхи нь эрхэлсэн дэлгэрхэн талдаа
Аав минь хааяа нууж уйлдаг сан
Санахын гуниг энгэрт нь орхиод
Амин үр нь яаран буцдаг сан
Энгэрийн цэцэгс навчсаа гээгээд
Тэнгэрийн сар нь аргадаад гийнээ
Хормын ухааралд зүрх алдраад
Хонгор үр нь ааваа үгүйлээд байна
Энгэрийн цэцэгс навчсаа гээгээд
Тэнгэрийн сар нь аргадаад гийнээ
Хормын ухааралд зүрх алдраад
Хонгор үр нь ааваа үгүйлээд байна
Хонгор үр нь ааваа үгүйлээд байна

Facebook Twitter Google Plus