Найман сарын бороо

Тээр тэнд үүлсийн доогуур

Тэнгэр хээлэн тогорууд дэвнэ

Уйтай дуу зүрхэнд унахад

Уяссан сэтгэл чамайгаа санах юмаа

Санаж байна би санаж байна

Анисага давсан чинийхээ нулимсыг

Аяархан шивнэсэн хайрын чинь үгийг

Аясхан шивэрсэн бороотой үдшийг

Хайрын хорвоод намайг л гэсэн

Хайлан дуулсан шувуухай билээ чи

Нуураа ширтэн би зогсож байна

Найман сарын бороо зүсэрч л байна

Зүсэрсээр

Цахилан бидэрлэх нуурын дээгүүр

Цахиртан цайран цахлай нислээ

Ганганан халих түүнийг хараад

Гансарсан сэтгэлд чамайгаа үгүйлэх юмаа

Санаж байна би санаж байна

Анисага давсан чинийхээ нулимсыг

Аяархан шивнэсэн хайрын чинь үгийг

Аясхан шивэрсэн бороотой үдшийг

Хайрын хорвоод намайг л гэсэн

Хайлан дуулсан шувуухай билээ чи

Нуураа ширтэн би зогсож байна

Найман сарын бороо зүсэрч л байна

Хайрын хорвоод намайг л гэсэн

Хайлан дуулсан шувуухай билээ чи

Нуураа ширтэн би зогсож байна

Найман сарын бороо зүсэрч л байна

Зүсэрсээр

Тээр тэнд үүлсийн доогуур

Facebook Twitter Google Plus