Улаангом

Минжийн сортой Хархираан бэлээр
Эмжин ярайсан шинэхэн хот
Нинжин сэтгэлийн хайрыг булаасан
Миний хайртай Улаангом
Далан хэлийн жигүүртэн шувууд
Далавч мэдэн зугаацан цэнгэсэн
Тунгалаг Увсын цэнхэр мандалд
Тольдон харагдах Улаангом
Аа аа аа аа
аа аа аа аа
Тольдон харагдах Улаангом
Зуун зууны зузаан түүхтэй
Олон ястны өлгий нутгийн
Чин хүслийн шүтээн болсон
Чандмань уултай Улаангом
Буман жилд ч мөнхөд оргилох
Булгийн усны боргио шиг
Булт олны эрчимт хөдөлмөр
Буцалж ундарсан Улаангом
Аа аа аа аа
аа аа аа аа
Буцалж ундарсан Улаангом
Аа аа аа аа
аа аа аа аа
Миний хайртай Улаангом

Facebook Twitter Google Plus