Нутгийн салхи

Эрдмийн аянд хүний нутагт
Энгийн даруу сайхан явбал
Ээжийн гар шиг зөөлөн илбэнэ
Нутгийн минь салхи уу даа чи

Алсхан газрын чулууг хөндөөгүйн учир
Амгалан голомтын минь мэндийг авчраа юу

Амьдралын аянд хүний нутагт
Андуу ташаа хазгай гишгэвэл
Аавын гар шиг хатуухан хацардах
Нутгийн минь салхи уу даа чи

Алсхан газрын чулууг хөндөөгүйн учир
Амгалан голомтын минь хилэнг авчраа юу

Facebook Twitter Google Plus