Сэтгэлээс эрсэн хайр

Хайрын цэцэрлэгт навчис алтраад

Хайлган бодол минь чамайгаа дурсана

Энхрий насаа би харцнаас чинь эрлээ дээ

Хонгор насаа чи хайраас минь эрээрэй

Бидэн хоёрын нандин сэтгэл

Арван найман нас шиг залуухан

Бидэн хоёрын хайрын сэтгэл

Арван тавны сар шиг гэрэлтэй

Үдшийн болзоонд монос цэцэглээд

Үес үесхэн чамайгаа энхрийлнэ

Алдрай насаа би сэтгэлээс чинь эрлээ дээ

Аальхан насаа чи бодлоос минь эрээрэй

Бидэн хоёрын нандин сэтгэл

Арван найман нас шиг залуухан

Бидэн хоёрын хайрын сэтгэл

Арван тавны сар шиг гэрэлтэй

Гэрлийн ертөнцөд хосууд зугаална

Гэнэ гэнэхэн чамайгаа мөрөөднө

Гэнэн насаа би зүүднээс чинь эрлээ дээ

Гэгээн насаа чи зүрхнээс минь эрээрэй

Бидэн хоёрын нандин сэтгэл

Арван найман нас шиг залуухан

Бидэн хоёрын хайрын сэтгэл

Арван тавны сар шиг гэрэлтэй

Бидэн хоёрын хайрын сэтгэл

Арван тавны сар шиг гэрэлтэй

Бидэн хоёрын хайрын сэтгэл

Арван тавны сар шиг гэрэлтэй

 

Facebook Twitter Google Plus