Гэгээн хүслэн

Сүүдэргүй гэгээн зүүдний эхлэл шиг сайхан ээжтэйгээ

Сүү нь ивэлсэн энгэрт нь эрхэлж хамтдаа л байхсан даа

Буцахын жамтай тавилангаас залбирч гуйя даа

Бурхан ганцхан ижийг минь надтай үлдээгээч хорвоо

Бүүвэй аялж сүү нь ивэлсэн

Бүлтгэр үрдээ хайраа сөгнөсөн

Залбирах нь хүртэл ерөөл байдаг

Заяаг минь ивээсэн миний бурхан ээжий

Амар жаргалтай үлгэрийн төгсгөл шиг сайхан аавтайгаа

Амьдралын хатуу зөөлөнд хамтдаа байхсан даа

Шүүдрэн нулимстай орчлонгоос сөгдөж гуйя даа

Шүтээн ганцхан аавыг минь надтай үлдээгээч хорвоо

Үнэг хайчилж хүүгээ хүлээсэн

Үлгэр шивнэж намайгаа өхөөрдсөн

Залбирах нь хүртэл ерөөл байдаг

Заяаг минь ивээсэн миний бурхан ааваа

Амьдралын жихүүн салхинд жиндэж ганцаардахын цагт

Ачлал нөмрийг тань дандаа үгүйлдэг шүү ааваа

Сүүдэр нь ихэдсэн тавиландаа цөхөрч бүдрэхийн цагт

Сүү дэвссэн энэрэл нь таниараа дутдаг шүү ээжээ

Загнах нь хүртэл сургаал байдаг

Зандрах нь хүртэл ухаарал байдаг

Залбирах нь хүртэл ерөөл байдаг

Заяаг минь ивээсэн миний хоёр буурал аа

Загнах нь хүртэл сургаал байдаг

Зандрах нь хүртэл ухаарал байдаг

Залбирах нь хүртэл ерөөл байдаг

Заяаг минь ивээсэн миний хоёр буурал аа

Миний хоёр буурал аа

Facebook Twitter Google Plus