Санаж амирлах ээжий

Жавар нь зөөлөрч уриншаад ирэхээр

Жаахан ижийгээ би саналаа

Бурууг үргээж зөвөөр амьдарвал

Бурхан ижийдээ буяныг нэмрэлдэг

Дуулаад очиход минь уйлаад угтдаг

Ээжийдээ би үнсүүлмээр санагддаг

Ээжийдээ би эрхэлмээр санагддаг

Хоногоор ховор дэлхий нь эргэхэд

Хонгор ижийгээ би саналаа

Хайраар жигүүрлээд олонтой явбал

Хатан ижийдээ нас нэмрэлнэ

Дуулаад очиход минь уйлаад угтдаг

Ээжийдээ би үнсүүлмээр санагддаг

Ээжийдээ би эрхэлмээр санагддаг

Айлтгаж өргөсөн гэгэлгэн дууг минь

Алагхан хорвоо түмэнд минь хүргээрэй

Үнэнд нийцэж түүхээ амилуулваас

Өрлөг ижийдээ жаргал хайрлана даа

Дуулаад очиход минь уйлаад угтдаг

Ээжийдээ би үнсүүлмээр санагддаг

Ээжийдээ би эрхэлмээр санагддаг

Дуулаад очиход минь уйлаад угтдаг

Ээжийдээ би үнсүүлмээр санагддаг

Ээжийдээ би эрхэлмээр санагддаг

Муу ээжийдээ уйлмаар санагддаг

Facebook Twitter Google Plus