Миний нууц хүү жүжгийн дуу

Алсран алсрах холын газраас
Аавыгаа хаяахан санах юм аа
Аавын бийд хүнтэй танилцаарай
Агтны бийд газар үз гэсэн үг тань бодогдоно
Хөх мөнх тэнгэр минь
Ай сайхан аав минь
Ээ ээ ээ ээ
Эцгийн нандин сургаал
Түмнийхээ ариун сэтгэлийг
Сэвтээхгүй гэсэндээ хүү чинь хичээж явна даа
Хөврөн хөврөх амьдралын дунд
Хүмүүн дээд аавыгаа үгүйлэх юм аа
Хийвэл бүү айгаарай айвал бүү хийгээрэй
Хүй олноо өмгөөлж яв гэсэн үг тань зүүдлэгдэнэ
Хөх мөнх тэнгэр минь
Ай сайхан аав минь
Ээ ээ ээ ээ
Бадрах шүтээн голомт
Өвөлсөн гэгээн ёсоо
Орхихгүй л гэсэндээ хүү чинь хичээж явна даа
Нүүгээд нүүгээд хором бүрийд
Дэндүү аавыгаа дуулах юм аа
Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой яваарай
Нутаг усаа дээдэлж яв гэсэн үг тань хоногшино

Facebook Twitter Google Plus