Хөлгүй цэнхэр нуур

Тэнүүн цэнхэр нутагаа

Тэнгис далай нуураа

Ижий шигээ санаад аа

Эргээд ирлээ хүү чинь

Үнсээд угтах ээж минь үгүй ч

Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ

Өмөлзтөл санах аав минь үгүй ч

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Зэргэлээ мяралзсан талаа

Зэгс шуугисан нуураа

Буурай шигээ бодоодоо

Буцаад ирлээ хүү чинь

Үнсээд угтах ээж минь үгүй ч

Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ

Өмөлзтөл санах аав минь үгүй ч

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Хоёр нүдээ чилээн

Хорвоогоор нэг л хайгаад чиг

Эргээд хэзээ ч ирэхгүй

Ижий аав л хоёр минь

Үнсээд угтах ээж минь үгүй ч

Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ

Өмөлзтөл санах аав минь үгүй ч

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Үнсээд угтах ээж минь үгүй ч

Өндөлзөөд тосох нутаг минь цэнхэртэнэ

Өмөлзтөл санах аав минь үгүй ч

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Facebook Twitter Google Plus