Хайрын гэгээн бороо

Солонготой борооноор шувууд зэллээд

Сондор буусан цэцэгхэн шиг яаж л багтана вэ

Хоног хоногоор чамдаа би даслаа даа

Хожмын өдөр учирна гэж санасангүй л явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь

Чанх дээрээс минь алган дээр буулаа

Норсон гэзэг нь аясаар задраад

Нойрмог хорвоод хэндээ ч битгий хэлээрэй

Болзон болзсоор чамдаа би даслаа даа

Босон сууж догдолно гэж бодсонгүй л явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь

Чанх дээрээс минь алган дээр буулаа

Чуулсан одод нь нулимстай инээмсэглэнэ

Чухам нандин хорвоо хэнийх вэ

Хайрлан хүссээр чамдаа би даслаа даа

Ханийн тэнгэртэй заяа нь гэж зүүдэлсэнгүй л явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь

Чанх дээрээс минь алган дээр буулаа

Чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо минь

Чанх дээрээс минь алган дээр буулаа

Чанх дээрээс минь алган дээр буулаа

Facebook Twitter Google Plus