Хүлээлээ

Сураг тасраад одсон хонгор бүсгүйн араас

Суусар салхинд сундлаж эрлийн жолоо тавилаа

Онгон хүлгийн туурай  аяны уртад улдаж

Он жилийн уртад магнайн үрчлээ сүүдэртлээ

Хүрэн уулсаа хүүшлүүлэн хүлээлээ

Хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээлээ

Хүлээлээ чамайг хүлээлээ би

Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ

Сэтгэл сэмрээн уясан хонгор бүсгүйн араас

Сэмжин үүлс сундлаж эрлийн холд сульдлаа

Гал хар үсэнд нь мөнгөн зоргодос үүгдэж

Гэрэлт наран жаргаж он жилүүд урслаа

Хүрэн уулсаа хүүшлүүлэн хүлээлээ

Хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээлээ

Хүлээлээ чамайг хүлээлээ би

Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ

Хээр талын цэцэг жил жилээр хагдарч

Хэмнэл зөрсөн амьдрал хором хормоор өтөллөө

Хэнхдэг цээжинд хурсан хайрын бороо хатаж

Хэц дагасан горхи шиг наран дагаж ууршлаа

Хүрэн уулсаа хүүшлүүлэн хүлээлээ

Хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээлээ

Хүлээлээ чамайг хүлээлээ би

Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ

Хүрэн уулсаа хүүшлүүлэн хүлээлээ

Хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээлээ

Хүлээлээ чамайг хүлээлээ би

Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ

Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ

 

Facebook Twitter Google Plus