Монгол бөхийн дэвжээ

Арван засгаас цуутай наадмын

Алтан түүхийн хуудсанд гэгээн мөртэй дэвжээ

Есөн цагаан тугандаа адислан мөргөж

Ертөнцийн эгэлгүй хүчтэнүүд наадамд чуулсан дэвжээ

Дэвсэн бөхчүүд дэлхийд цуутай

Дээдсийн ерөөлтэй Монгол бөхийн дэвжээ

Наран үдэлсэн ардын наадмын

Нандин жудгаа насаараа өвлөн дээдэлсэн дэвжээ

Үзүүр түрүүнд барилдсан хүүгээ тосоод

Үс нь буурал ээжийн нулимс мэлмэрсэн дэвжээ

Дэвсэн бөхчүүд дэлхийд цуутай

Дээдсийн ерөөлтэй Монгол бөхийн дэвжээ

Буяны даллагатай ардын наадмаар

Буурал аав минь өндөлзөн догдолсон дэвжээ

Удам залгасан нуган үр нь хөлд ороод

Уудам талын Монголчууд Уухай өргөсөн дэвжээ

Дэвсэн бөхчүүд дэлхийд цуутай

Дээдсийн ерөөлтэй Монгол бөхийн дэвжээ

Дэвсэн бөхчүүд дэлхийд цуутай

Дээдсийн ерөөлтэй Монгол бөхийн дэвжээ

Facebook Twitter Google Plus