Зөн билэгтэй ээж

Ээжээ, зөн билэгтэй ээж минь

Зүүдээ манаж хоноо юу та

Хаана ч явсан хүүгээ

хажуудаа юм шиг мэдрэх юм

Ээжээсээ илүү бүрханыг

Эрээд сураад ч олохгүй нь ээ ээжээ

Ээжээ, совин билэгтэй ээж минь

Сонсож чагнаад сууна уу та

Даль нь гүйцсэн хүүгээ

Даахьтай юм шиг санах юм

Ээжээсээ илүү бүрханыг

Эрээд сураад ч олохгүй нь ээ ээжээ

Ээжээ, дарь эхийн зөнтэй ээж минь

Далдыг нэвтлээд харна уу та

Хэрсүү суусан хүүгээ

Хэнзхэн юм шиг бодох юм

Ээжээсээ илүү бүрханыг

Эрээд сураад ч олохгүй нь ээ ээжээ

Ээжээсээ илүү бүрханыг

Эрээд сураад ч олохгүй нь ээ ээжээ

Facebook Twitter Google Plus