Отрын адуучны дуу

Удмаас хурдан хүлгийн давхианд

Уургын үзүүрт салхи нь исгэрнэ

Уулын нугын өвс нь сугсраад

Дөрөөн таваг шүргэн байна

Адуу минь зүсээрээ сайхан байна даа

Адуучин би жаргаж явна

Өвс нь халиурч ус нь харзлаад

Уулсын дундаа дулаахан байна

Туулай сайхан зоо нь сортоод

Түмэн агт минь тарган байна

Адуу минь зүсээрээ сайхан байна даа

Адуучин би жаргаж явна

Зөөлөн салхи нь хацар илбээд

Зуны түрүүч хавар ирэхэд

Зуун түмэн адуугаа залаад

Заяаны амраг чамдаа л очно доо

Адуу минь зүсээрээ сайхан байна даа

Адуучин би жаргаж явна

Адуу минь зүсээрээ сайхан байна даа

Адуучин би жаргаж явна

Адуучин би жаргаж явна

Адуучин би жаргаж явна

Facebook Twitter Google Plus