Шүүдэрхэн

Хонгорхон Шүүдэрцэцэг чи минь хаана явна вэ

Хүслээр болоогүй чи бид хоёрын дурлалыг

Хожмын өдөр эргэн санан дурсахад

Халуухан ч байж дээ яг л зунаараа

Хонгорхон Шүүдэрцэцэг минь

Чи минь хаана явна вэ

Халуухан хайрын минь эзэн

Чи минь хаана явна вэ

Энхрийхэн Шүүдэрцэцэг чи минь хаана явна вэ

Эмзэг ариухан чи бид хоёрын хайрыг

Уртхан шөнөөр эргэн санан дурсахад

Уянгатай ч байж дээ тийм нэг яруухан

Хонгорхон Шүүдэрцэцэг минь

Чи минь хаана явна вэ

Халуухан хайрын минь эзэн

Чи минь хаана явна вэ

Саглагархан моддын дор хоёулхнаа хамт зогсоод

Сувдран орох борооны дусалд гараа тосоод

Хэзээ ч хувирашгүй хайрын түүхээ ярилцаад

Жаргалтай л байснаа чи минь санаач

Хонгорхон Шүүдэрцэцэг минь

Чи минь хаана явна вэ

Халуухан хайрын минь эзэн

Чи минь хаана явна вэ

Хонгорхон Шүүдэрцэцэг минь

Чи минь хаана явна вэ

Халуухан хайрын минь эзэн

Чи минь хаана явна вэ

Facebook Twitter Google Plus