Увс нуур

Эртний далайн арлах сэжүүр

Их л тагнын өвөр бэлээс

Иклийн хэмээр цацлан цалгисан

Эцэг тэнгэрийн буурал хувилгаан

Аяганд мэлтрэх рашаан лугаа

Ашид мөнхийн ариун усаа

Өлмий тэнүүхэн нутгийн минь

Мэлмий тунгалаг Увс нуураа

Урийн шувууд үдлэж буухдаа

Үүрээ зассан буяны өлгий

Уулсын чанадад үдэж мордуулсан

Үрээ гэсэн эцгийн шүтээн

Аяганд мэлтрэх рашаан лугаа

Ашид мөнхийн ариун усаа

Өлмий тэнүүхэн нутгийн минь

Мэлмий тунгалаг Увс нуураа

Хархираа, Түргэн Хан Хөхийн уулс

Харуул адил халиах хязгаар

Хотон, Дөрвөд, Баяд, Халхын

Хотлоор жарган элээх нутаг

Аяганд мэлтрэх рашаан лугаа

Ашид мөнхийн ариун усаа

Өлмий тэнүүхэн нутгийн минь

Мэлмий тунгалаг Увс нуураа

Facebook Twitter Google Plus