Дурлалцахаас илүү

Тавилангаар учирсан амраг чамтайгаа
Тайвшрахаас илүү жаргал бий гэж үү
Тайван үдшийн сарыг ажаад л
Талимаархаас илүү жаргал бий гэж үү
Нээрээ тийм шүү хонгор минь
Нэг л насны жаргал энэ л дээ
Үнэхээр тийм шүү хонгор минь
Үлгэрийн юм шиг жаргал энэ л дээ

Үүлгүй тэнгэрийн наран чамтайгаа
Үнсэлцэхээс илүү жаргал бий гэж үү
Үүрмэглэх шөнийн оддыг ажаад л
Өөриймсөхөөс илүү жаргал бий гэж үү

Дулаахан хаврын цэцэг чамтайгаа
Дуулахаас илүү жаргал бий гэж үү
Дуусашгүй сайхныг зөгнөж мөрөөдөөд
Дурлалцахаас илүү жаргал бий гэж үү

Бороотой зуны солонго чамтайгаа
Баясахаас илүү жаргал бий гэж үү
Борхон хөөрхөн үрсээ тойруулаад
Бужигналдахаас илүү жаргал бий гэж үү

Facebook Twitter Google Plus