Сар асгарсан шөнө

Дэрэн дээр саран асгарсан

Зөөлөн салхитай тэр л шөнөөр

Дэргэдээ чамайгаа хайрлаад би

Шивнэлдэнхэн тэврэлдэнхэн

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Мөнгөн бороо дусагнан шивэрсэн

Сайхан намрын тэр л үдшээр

Мөрөөдөж явсан чамайгаа түшээд

Сэтгэл амгалан зугааланхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Дэлхийд ганцхан наран тоонотой

Оломгүй цагаан өргөө гэртээ

Дээдийн заяатай амрагтайгаан

Орчлонг цалгитал баясалданхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Замбуулин хорвоогийн хайран дээр

Уяралт хүмүүний заяанд төрөөд

Тавилан төөргөөр чамтайгаан учраад

Уйлж дуулж жарганхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Facebook Twitter Google Plus