Ээжээ

Дэндүү хайртай хүү чинь таныхаа
Дэргэд чинь дандаа суухсандаа ээж минь
Дээлний чинь энгэрт товч болон эрхэлж
Дэнсэлж хамтдаа алхахсан даа ээж минь
Дээлний чинь энгэрт товч болон эрхэлж
Дэнсэлж хамтдаа алхахсан даа ээж минь

Үнэхээр хайртай хүү чинь таньтайгаа
Үргэлж хамтдаа суухсан даа ээж минь
Үсний чинь толионд сор болон эрхэлж
Үнсүүлж салхинд жаргахсан даа ээж минь
Үсний чинь толионд сор болон эрхэлж
Үнсүүлж салхинд жаргахсан даа ээж минь

Даанч хайртай хүү чинь таньтайгаа
Дандаа хамтдаа байхсан даа ээж минь
Далавчин дор тань нөхөрлөн эрхлээд
Даарч эндэлгүй явахсан даа ээж минь
Далавчин дор тань нөхөрлөн эрхлээд
Даарч эндэлгүй явахсан даа ээж минь
 
Facebook Twitter Google Plus