Зүүдний бороо

Зүүдний бороо намуухан шивэрнэ

Зүрхний гунигийг норгож зүсэрнэ

Болзоогүй учралд хайрыг хөглөн

Бодлын аясаар болортон шивэрнэ

Мөрөөдлийн бороо намуухан шивэрнэ

Мөнгөн дуслууд навчинд сувдарна

Санаандгүй харцанд хайрыг унаган

Сэтгэлийн нууцыг задалж шивэрнэ

Санаанаас гарамгүй нандин учралтай ай амьдралын минь

Сартай бороо зүүдэнд шивэрнэ

Үлгэрийн бороо намуухан шивэрнэ

Үүрийн гэгээнд бодол нялхарна

Томоогүй насны дурсамжаа задлаад

Тогтуун цэнхэр бороо шивэрнэ

Санаанаас гарамгүй нандин учралтай ай амьдралын минь

Сартай бороо зүүдэнд шивэрнэ

Санаанаас гарамгүй нандин учралтай ай амьдралын минь

Сартай бороо сэтгэлд шивэрнэ

Сартай бороо зүүдэнд шивэрнэ

 

Facebook Twitter Google Plus