Тэс мөрөн ээж

Эрийн хийморь сэргээсэн

Хүлгийн сайхан удамтай

Эцгийн дүрийг бодогдуулсан

Хүүгийн хайртай Тэсийн голоо

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Тэс мөрөн ээжий

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Урсаад л урсаад л урсаад байна

Мөнхийн ногоон шугуйдаа

Эхийн сэтгэлийг эрчлээгээд

Мөнгөн сартай урсгалдаа

Эвийн бэлгэдлийг шингээсэн

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Тэс мөрөн ээжий

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Урсаад л урсаад л урсаад байна

Хилийн дээсийг алхахдаа

Харийн хүнийг ундаалаагүй

Холын холд аялахдаа

Монгол нутагтаа буцсан юм аа

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Тэс мөрөн ээжий

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Урсаад л урсаад л урсаад байна

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Тэс мөрөн ээжий

Тэнгэр газраас ивлэсэн сүү

Урсаад л урсаад л урсаад байна

Урсаад л урсаад л урсаад байна

Facebook Twitter Google Plus