Шинэ өглөө

Үүрийн шувуудын жиргээ шинэхэн
Үүлээ арчсан тэнгэр шинэхэн
Үлээх салхины амьсгаа шинэхэн
Өглөө болгон дандаа шинэ

Шинийг хайх эрлийн өглөө
Шинийг хийх урмын өглөө
Шинийг нээх хүслийн өглөө
Шинийг авчрах энхийн өглөө

Нарны алтан цацраг шинэхэн
Навчинд унасан шүүдэр шинэхэн
Найз нөхдийн бодол шинэхэн
Намуун өглөө дандаа шинэ

Facebook Twitter Google Plus