Багш та

Ганцхан миний ээжийнх гэмээр
Халамж дүүрэн сэтгэлтэй та
Гарцаагүй үрийн ачлал гэмээр
Халуун дотно хайртай би

Аргагүй л миний ээжийнх гэмээр
Мартаж боломгүй сургаалтай та
Алаг үрийн санаа гэмээр
Тандаа л гэсэн итгэлтэй би

Төрүүлсэн ээжий, төрсөн үрийн
Төө зайгүй хайрын шижимтэй
Алсын харгуйд дагуулж яваа
Ардын багш та миний ээжий

Facebook Twitter Google Plus