Цэрэг алхана

Тусгай хорооны дайчид алхана
Тангараг өргөсөн цэргүүд алхана
Тэргүүн салаанд даргын тушаалтай
Таны төлөө, эх орны төлөө

Алтайн энгэрт аавууд хүлээнэ
Алдрын тэнгэрт хөвгүүд нь одтой
Алсын харгуйд ээжүүд харуулдана
Ангийн жагсаалд цэргүүд жигдэрнэ

Ээжийн энхрий хөвгүүд өслөө
Эх орны хүү боллоо
Аавын алдрай хөвгүүд өслөө
Ард түмний хүү боллоо

Тойрмын дэнжид хүлэг нь үүрсэнэ
Танхил хонгор бүсгүй хүлээнэ
Аюулын эсрэг тэмцэлд зүтгэлтэй
Ардын төлөө үйлсэд сэтгэлтэй

Аминаас чухал эх орны даалгаварт
Амьсгал золих алтан тангарагтай
Таныг хамгаалж өөрийгөө умартах
Тушаал авсан цэргүүд алхална

Ээжийн энхрий хөвгүүд өслөө
Эх орны хүү боллоо
Аавын алдрай хөвгүүд өслөө
Ард түмний хүү боллоо

Facebook Twitter Google Plus