Хуучин он минь баяртай

Дөрвөн улирлын турш жаргаасан хуучин он чамдаа баярлалаа
Дөрөө харшуулан одох цаг мөч чинь одоо ингээд ирж байна
Өөр өөрийнхөөрөө чамайг бид баярлан угтаж байна
Өөр өөрөөр харин чамайг бид үдэн зарлаж мордуулж байна

Баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай дуу болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай түүх болон үлдлээ чи

Биелээгүй хүсэл болгоныг чи надад үлдээгээд оджээ
Эдлээгүй баяр баясгаланг харин бидэнд орхиод оджээ
Сайхан жаргалын үнэ цэнийг чи ойлгуулж өгөөд оджээ
Санасандаа хүрээгүйн бурууг минь өршөөж өгөөд оджээ

Баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай дуу болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай түүх болон үлдлээ чи

Сэмхэн гунигийн нулимсыг чи арчиж өгөөд оджээ
Сэтгэл зүрхний гомдлыг харин мартуулж өгөөд оджээ
Үнэнч хосуудын сэтгэлийн заяанд гунигаа өгөөд оджээ
Үйлс ариун монгол түмэнд харин буянаа өгөөд оджээ

Баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай дуу болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай түүх болон үлдлээ чи

Facebook Twitter Google Plus