Насан туршийн хайр

Тэнгэрийн хаяанаас наран мандах шиг
Талимааран инээсээр ороод ирээч
Нарны гэрэлд дэлбээлэх цэцэг адил
Найз нь чамайгаа баясан угтья

Ундарсан хайраа хориод байж дийлэхгvй
Учирсан чамайгаа орхиод явж зvрхлэхгvй
Аргамжаатан юм шиг чиний л дэргэд байж
Алаг нvдэн чамайгаа жаргаан сууя

Огторгуйн уудмаас саран гийх шиг
Очтойхон инээсээр ороод ирээч
Сарны гэрэлд туяарах болор адил
Сайхан чамайгаа тольдон угтья
Дахилт

Буруу зєв хосолсон энэхэн хорвоод
Буян заяагаа ариун байлгаж
Наран саран мєнхєд гийх адил
Насны жаргалаа хамтдаа эдлэе

Facebook Twitter Google Plus