Богино хаврын яргуй

Чамайг залхаахгүй гэж би хичнээн хичээлээ
Чамаар аргадуулах гэж би хичнээн хүлээлээ
Чиний тухай бодохгүй гэж хэрэндээ би зүдэрсэн
Чихэнд хоногшсон аялгуу минь баяртай

Чамайг ойлгох гэж би хичнээн хүслээ дээ
Чамайг хуурахгүй гэж би хичнээн оролдлоо
Чамайг уйдаахгүй гэж хэрэндээ би сандарсан
Итгэл гуйсан аялгуу минь баяртай

Үзэгдэх төдий уруулын нар шиг
Үүлэн завсрын шөнийн саран шиг
Яасан ч богинохон хаврын эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь

Чамаар гуйлгах гэж би хичнээн залбирлаа
Чамаар хайрлуулах гэж хичнээн би мөрөөдлөө
Чамайг мартах гэж харин хэрэндээ би зориглосон
Сэтгэлд хорогдсон аялгуу минь баяртай

Үзэгдэх төдий уруулын нар шиг
Үүлэн завсрын шөнийн саран шиг
Яасан ч богинохон хаврын эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь
Яасан ч богинохон хаврын эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь
Яасан ч богинохон хаврын эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь

Facebook Twitter Google Plus