Хонгор минь

Санаа нь уул нь цагаахан юмсан
Сайн л явдаг байгаадаа хонгор минь
Хоног өдрийн уртад битгий мартаарай гэж
Хоолой зангирч билээ хонгор чи минь
Яалаа гэж чамайгаа мартахбилээ дээ
Яаруу сэтгэл минь чамдаа тэмүүлнэ
Миний дуунд итгэдэг шигээ
Наддаа чи минь үргэлж итгээрэй
Мэнгэ нь наддаа таарсан юмсан
Мэнд л явдаг байгаадаа хонгор минь
Хүний олны дунд битгий мартаарай гэж
Хөнгөн гуниглаж билээ хонгор чи минь
Яалаа гэж чамайгаа мартах билээ дээ
Яаруу сэтгэл минь чамдаа тэмүүлнэ
Миний дуунд итгэдэг шигээ
Наддаа чи минь үргэлж итгээрэй
Ааш нь ерөөсөө зөөлхөн юмсан
Амар л явдаг байгаа даа хонгор минь
Алс холын газар битгий мартаарай гэж
Аминчхан захиж билээ хонгор чи минь
Яалаа гэж чамайгаа мартах билээ дээ
Яаруу сэтгэл минь чамдаа тэмүүлнэ
Миний дуунд итгэдэг шигээ
Наддаа чи минь үргэлж итгээрэй

Facebook Twitter Google Plus