Заяа

Хун шувуу дэвэн дэвсээр

Холын замдаа гарлаа даа

Хүний жаахан Заяа минь

Хүслээ дагаад ирлээ дээ

Хун шувуу зэллэн ниссээр

Толгодын цаагуур орлоо доо

Тоотой насны Заяа минь

Торойгоод гараад ирлээ дээ

Ангир шувуу ганганан дэвсээр

Алсын замдаа гарлаа даа

Амраг жаахан Заяа минь

Аанай л хүрээд ирлээ дээ

Амраг жаахан Заяа минь

Аанай л хүрээд ирлээ дээ

Амраг жаахан Заяа минь

Аанай л хүрээд ирлээ дээ

Facebook Twitter Google Plus