Эгшиг тасрахгүй амьдрал

Үр үндсээ үлдээж хайрлах нь амьдрал юм шүү дээ
Үе үедээ баатар байх хүсэл ч амьдрал юмаа
Хэн байснаа ор мартдаг нэгэн байхад
Хэрээ мэддэг хэрсүү хүн бишгүй олдноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл буян
Жаргал зовлон нүгэл буян

Зүүд нойрны дараа үүр цайх нь ч амьдрал юм шүү дээ
Зүрхээ баясган дурлах нь ч бас амьдрал юмаа
Амьдралын урсгалд даган хөвөх нэгэн байхад
Аархаж урдаас нь сөрөх хүн ч бишгүй олдоноо
Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл буян
Жаргал зовлон нүгэл буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл буян

Буянтныг жигшин харах нь ч амьдрал шүү дээ
Буруутныг сүслэн бишрэх нь ч бас амьдрал юмаа
Бусдаас үргэлж авч зовдог нэгэн байхад
Бусдад өгж жаргадаг хүн бишгүй олдоноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл буян
Жаргал зовлон нүгэл буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл буян

на на на на на

Facebook Twitter Google Plus