АЛТАН НАР

Хурц л алтан нарыг ээ
Хуруугаар хааж л болох уу даа
Хувьхан заяаны амрагаа
Хуураад л хайрлаж болох уу даа, ай хє

Хурц л алтан нарыг ээ
Хуруугаар яаж л хаахав дээ
Хувьхан заяаны амрагаа
Хуураад л яаж л хайрлах вэ, ай хє

Гарах л алтан нарыг
Гараараа хааж л болох уу даа
Ганцхан заяаны амрагаа
Мэхлээд л жаргаж болох уу даа, ай хє

Гарах л алтан нарыг
Гараараа яаж л хаахав дээ
Ганцхан заяаны амрагаа
Мэхлээд л яаж л жаргах вэ, ай хє

Алтан нарны гэрлийг ээ
Алгаараа хааж л болох уу даа
Амьхан заяаны амрагийнхаа
Араар л сээтэгнэж чадах уу даа, ай хє

Алтан нарны гэрлийг ээ
Алгаараа хааж л болох уу даа
Амьхан заяаны амрагийнхаа
Араар л сээтэгнэж чадах уу даа, ай хє

Facebook Twitter Google Plus