Өвлийн үдшийн танго

Гэгээн мөрөөдлийн цэв цэнхэр vдшийн
Гэрэлт сарнаар чи минь наддаа ирнэ
Будрах цасан зөөлөн эргэлдээд
Булгих зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зөвхөн чамдаа би дуулан эрхэлнэ
Дvvрэн мөрөөдлийн цэв цэнхэр vдшийн
Дvгрэг сарнаар чи минь наддаа ирнэ
Өвлийн vдшээр модод мөнгөрөн бvжихэд
Өр зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зөвхөн чамдаа би дуулан эрхэлнэ
Хvсэл мөрөөдлийн цэв цэнхэр vдшийн
Хөмсгөн сарнаар чи минь наддаа ирнэ
Ирэх зөргөөр чинь оддын гэгээ тунараад
Ижил зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зөвхөн чамдаа би дуулан эрхэлнэ

Facebook Twitter Google Plus