Ерөөлтэй орчлон

Баяр бүхний ширээндээ
Баясан хөөрөх ерөөлтэй
Саатан угтах нөхөд минь
Сайныг хүссэн ерөөлтэй
Yйлс гэгээн бүхнийгээ
Yдэж угтахын ерөөлтэй
Амгалан цэнхэр орчлон минь
Ашид мөнхийн ерөөлтэй

Гэрлэх хуримын ордондоо
Гэгээн бүхний ерөөлтэй
Эргэн уулзах андууд минь
Эвийн цагаан ерөөлтэй

Нартыг элээсэн буурлууд минь
Насаа нэмэхийн ерөөлтэй
Найрын хоймроо эзлээд
Налайж суухын ерөөлтэй

Facebook Twitter Google Plus