Хайрлахсан

Нүгэл хоргодоогүй харцанд минь

Нүүдлийн шувууд шиг үдлээд буцлаа гэж үү

Дутуу эдэлсэн хайрын амтанд хүлэгдээд

Дуутай гунигтай хорвоод гомдож явах гэж үү

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа

Хайрын дээдээр хайрлахсан даа

Хайрлахсан даа

Би чамайгаа хайрлахсан даа

Гуниг суугаагүй харцанд минь

Ганцаардлын зовлон үлдээгээд одлоо гэж үү

Гүйцэд эдлээгүй хайрын сайханд татагдаад

Гэгэлгэн энэ л хорвоог орхиод явах гэж үү

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа

Хайрын дээдээр хайрлахсан даа

Хайрлахсан даа

Би чамайгаа хайрлахсан даа

Шууд л хэлсэн харцанд минь

Хоргодон хоргодсон ч үлдэхгүй буцлаа гэж үү

Нартад заяасан хайрын сайхныг амсалгүй

Насны ганцхан хайраа орхиод явах гэж үү

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа

Хайрын дээдээр хайрлахсан даа

Хайрлахсан даа

Би чамайгаа хайрлахсан даа

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа

Хайрын дээдээр хайрлахсан даа

Хайрлахсан даа

Би чамайгаахайрлахсан даа

Хайрлахсан даа

 

Facebook Twitter Google Plus