Ботгоны дуу

Зэрэглээнд өндөлзөх алсаасаа

Зэрвэсхэн тормолзох нь ээж минь үү дээ

Бүлээн сүүгээ ивлүүлэн

Бөмбөн тэшүүлсээр ирэв үү дээ

Бүлээн сүүгээ ивлүүлэн

Бөмбөн тэшүүлсээр ирэв үү дээ

Нараа хурайлах хөндийгөөрөө

Наашланхан торолзох нь ээж минь үү дээ

Үлэмжийн хайраа ивлүүлэн

Үрдээ л яарсаар ирэв үү дээ

Үлэмжийн хайраа ивлүүлэн

Үрдээ л яарсаар ирэв үү дээ

Буурцаглан шаргалтах говиосоо

Буйланхан торолзох нь ээж минь үү дээ

Налгархан шаргал талаасаа

Наддаа л яарсаар ирэв үү дээ

Налгархан шаргал талаасаа

Наддаа л яарсаар ирэв үү дээ

Бүлээн сүүгээ ивлүүлэн

Бөмбөн тэшүүлсээр ирэв үү дээ

 

Facebook Twitter Google Plus