Хайрын танго

Хайрын энгэрт эрхэлсэн

Хасын царайт бүсгүй минь

Хан тэнгэрт жиргэсэн

Хайрын дууч шувуу минь

Дуулан дуулан очмоороо

Дундуур тавилан хэцүү еэ

Зүүдлэн зүүдлэн учирмаараа

Зөрүү тавилан дэндүү еэ

Дуулан дуулан очмоороо

Дундуур тавилан хэцүү еэ

Зүүдлэн зүүдлэн учирмаараа

Зөрүү тавилан дэндүү еэ

Уяхан сэтгэл эзэмдсэн

Уулын нөмөртэй залуу минь

Уянга дууг минь хөглөсөн

Унаган насны хайр минь

Хөгжин хөгжин дуулмаараа

Хүний тавилан хэцүү еэ

Харан харан суумаараа

Ханийн заяа дэндүү еэ

Хөгжин хөгжин дуулмаараа

Хүний тавилан хэцүү еэ

Харан харан суумаараа

Ханийн заяа дэндүү еэ

Бодон бодон баяссан

Болор тунгалаг үдэш минь

Хайрлан хайрлан жаргасан

Халуун дулаан сэтгэл минь

Дуулан дуулан очмоороо

Дундуур тавилан хэцүү еэ

Зүүдлэн зүүдлэн учирмаараа

Зөрүү тавилан дэндүү еэ

Хөгжин хөгжин дуулмаараа

Хүний тавилан хэцүү еэ

Харан харан суумаараа

Ханийн заяа дэндүү еэ

Ханийн заяа дэндүү еэ

Facebook Twitter Google Plus