Гэгээн хайр

Сартай шөнөөр хөтлөлцөн гүйгээд

Санахын орчлонд эрхэлж наадахад

Цэцгэнд буусан буданг цалгиаж

Цэнхэр өглөөг угтсан хүүхэд нас минь

Дэврүүн багын гэгээн хайраа

Дээдлэн дурсах балчир нас минь

Цайлган хонгор гэгээн хайраа

Цагийн шувуудыг чуултал дуулж л явъя аа

Бороотой үдшээр болзоонд зогсоод

Бодлын орчлонд хайрыг мэдэрсэн

Харц тулгараад ичингүйрч явсан

Хамгаас нандин энхрийхэн хүүхэд нас минь

Дэврүүн багын гэгээн хайраа

Дээдлэн дурсах балчир нас минь

Цайлган хонгор гэгээн хайраа

Цагийн шувуудыг чуултал дуулж л явъя аа

Үргэлж хамтдаа эрхлэн байхдаа ч

Үеийн охидоос нууцхан харамласан

Хайрын галаа хоёулаа манаад

Хан хорвоог гэрэлтүүлсэн хүүхэд нас минь

Дэврүүн багын гэгээн хайраа

Дээдлэн дурсах балчир нас минь

Цайлган хонгор гэгээн хайраа

Цагийн шувуудыг чуултал дуулж л явъя аа

Нуурын хун шиг ижилдэн даслаа ч

Нууцхан хайраа дэлгэж яриагүй

Зүүдэнд зүрхээ догдлон чагнаад

Зүүдний хорвоог уяраасан хүүхэд нас минь

Дэврүүн багын гэгээн хайраа

Дээдлэн дурсах балчир нас минь

Цайлган хонгор гэгээн хайраа

Цагийн шувуудыг чуултал дуулж л явъя аа

Дэврүүн багын гэгээн хайраа

Дээдлэн дурсах балчир нас минь

Цайлган хонгор гэгээн хайраа

Цагийн шувуудыг чуултал дуулж л явъя аа

Facebook Twitter Google Plus