Учралын уянга

Хэрлэн мөрний урсгалыг өгсөж явъя хоёулаа

Хэцүү амьдралын хүндийг сөрж л давъя хоёулаа

Хэцүү амьдралын хүндийг сөрж л давъя хоёулаа

Яргуйт цэнхэр талдаа эрхэлж явъя хоёулаа

Янагийн цэвэр сэтгэлээ энхрийлж явъя хоёулаа

Янагийн цэвэр сэтгэлээ энхрийлж явъя хоёулаа

Хайрхан уулын оргил дунд мацаж гаръя хоёулаа

Хайрын үнэн сэтгэлээ манаж явъя хоёулаа

Хайрын үнэн сэтгэлээ манаж явъя хоёулаа

Удмын заяат нутагаа шүтэж явъя хоёулаа

Ухаант аав ээжээ дээдлэж явъя хоёулаа

Ухаант аав ээжээ дээдлэж явъя хоёулаа

Учралын уянгат дуугаа дуулж явъя хоёулаа

Унаган багын аашаа хадгалж явъя хоёулаа

Унаган багын аашаа хадгалж явъя хоёулаа

Унаган багын аашаа хадгалж явъя хоёулаа

Facebook Twitter Google Plus