Учрах цаг хэзээ вэ

Хаврын шувууд ганганахад сэтгэлийг эзэгнэн задраад

Хайртай чамайгаа санасаар сэм сэмхэн тэмүүлэх боллоо

Бие биедээ тэмүүлсээр уулзах өдөр хэдийд вэ

Бие биедээ эрхэлсэн жаргах цаг нь хэзээ л вэ

Бие биедээ тэмүүлсээр уулзах өдөр хэдийд вэ

Бие биедээ эрхэлсэн жаргах цаг минь хэзээ л вэ

Амраг шувууд гангахад сэтгэлийн салхи минь дэгдээд

Чинийхээ үнэрийг санагалзсаар сэм сэмхэн яарах боллоо

Бие биедээ яарсаар учрах өдөр хэдийд вэ

Бие биедээ эрхэлсэн жаргах цаг минь хэзээ л вэ

Бие биедээ яарсаар учрах өдөр хэдийд вэ

Бие биедээ эрхэлсэн жаргах цаг минь хэзээ л вэ

Намрын шувууд гангахад хүслийн жолоо минь алдараад

Наран хайрынхаа илчиндээ ханилан суугаад жаргая даа

Бие биедээ тэмүүлсээр учрах өдөр хэдийд вэ

Бие биедээ эрхэлсэн учрах өдөр ойрхон доо

Бие биедээ эрхлэх жаргах цаг минь хэдийд вэ

Бие биедээ эрхлэн жаргах цаг нь энэ л дээ

Бие биедээ эрхэлсэн жаргах цаг минь ирлээ дээ

Бие биедээ эрхэлсэн жаргах цаг минь ирлээ дээ

Жаргах цаг минь ирлээ дээ

Жаргах цаг минь ирлээ дээ

Facebook Twitter Google Plus