Залуу нас хайр

Ариухан залуу нас минь чи

Аялгуу сайхан дуутай ирэв үү

Аз жаргалын цагаан шувуухай

Хайрын цэцэг зуусаар ирэв үү

Сайхнаас сайхан хайранд чинь уяраад

Санаа сэтгэл минь баясан догдолно

Уяхнаас уяхан дууг чинь сонсоод

Унаган зүрх минь баясан булгилна

Эргэж ирэхгүй нас минь чи

Энхрий ялдам бүхнийг авч ирэв үү

Итгэл сэтгэлийн цагаан уул цэцэг

Энгүй хайрыг зөгнөн дэлбээлэв үү

Сайхнаас сайхан хайранд чинь уяраад

Санаа сэтгэл минь баясан догдолно

Уяхнаас уяхан дууг чинь сонсоод

Унаган зүрх минь баясан булгилна

Зуны солонго шиг нас минь чи

Жаргал хайрын дуутай ирэв үү

Зөн билгийн мөрөөдлийн учрал

Зүүдэнд ургасан сарнай шиг дэлгэрэв үү

Сайхнаас сайхан хайранд чинь уяраад

Санаа сэтгэл минь баясан догдолно

Уяхнаас уяхан дууг чинь сонсоод

Унаган зүрх минь баясан булгилна

Сайхнаас сайхан хайранд чинь уяраад

Санаа сэтгэл минь баясан догдолно

Уяхнаас уяхан дууг чинь сонсоод

Унаган зүрх минь баясан булгилна

Унаган зүрх минь баясан булгилна

Facebook Twitter Google Plus