Чиний төрсөн өдөр

Өнөөдөр чиний хорвоод мэндлэсэн өдөр

Үлгэрийн цэнхэр орчлонд ирсэн энэ өдөр

Найз ч бай амраг ч бай бид бүгдээр адилхан

Бид нэгэн үед төрж нүүр тулан уулзжээ

Өнөөдөр чиний ертөнцөд мэндлэсэн өдөр

Үүрийн шаргал наран чамайг угтсан  өдөр тиймээ

Таньдаг ч бай таньдаггүй ч бай бид бүгдээрээ

Ганцхан чамдаа сайн сайхныг хүсэж байна

Ариухан дурлалыг билгэдэж улаан сарнайг бэлгэлье

Үнэнч хайрыг бэлгэдэж үүрдийн жаргалыг бид ерөөе

Чиний минь төрсөн өдөр бидний баярын өдөр

Энэ сарын энэ өдөр

найз чиний төрсөн өдөр тиймээ

Энэ жилийн нэгхэн өдөр чи бидний баярын өдөр

Өнөөдөр ээжийн тань баярын өдөр

Хүлээж догдлож хайраар угтсан тэр өдөр

Найз ч бай амраг ч бай бид бүгд адилхан

Бид нэгэн үед төрж нүүр тулан уулзжээ

Орчлонд дуудах нэрийг чинь хайрласан

Аав тань чамд аз жаргалыг хүсэж байна

Таньдаг ч бай таньдаггүй ч бай бид бүгдээрээ

Ганцхан чамдаа сайн сайхныг хүсэж байна

Анд нөхөд бид чинь амтат бялуу бэлгэлье

Нандин бүхнээ бодож хүслийн лаагаа үлээгээрэй

Өнөөдөр найз чиний минь хүслээ хэлэх өдөр

Энэ сарын энэ өдөр

найз чиний төрсөн өдөр тиймээ

Энэ жилийн нэгхэн өдөр чи бидний баярын өдөр

Бүгдээрээ

Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Бүгдээрээ

Сайн сайхныг хүсье!

Бүгдээрээ yeah!

Бүгдээрээ дуулцгаая

Энэ сарын энэ өдөр

найз чиний төрсөн өдөр тиймээ

Энэ жилийн нэгхэн өдөр чи бидний баярын өдөр

Энэ сарын энэ өдөр найз чиний

төрсөн өдөр тиймээ

Энэ жилийн нэгхэн өдөр чи бидний баярын өдөр

Найз чиний баярын өдөр тиймээ

Чи бидний баярын өдөр

Facebook Twitter Google Plus