Амин нутаг

Аргамаг хүлэг минь гадаа ирэх шиг

Амгайгаа зажлан үүрсэх нь сонсогдоно

Аглаг хангай гэртээ орох шиг

Агь гангын үнэр анхилна

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай, Хангай, Говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Сайхан бүсгүй хажууд минь байх шиг

Сарын газраас нүд нь тормойж

Саруул тал минь хаяанд буух шиг

Салхин сэвшээ нүүрийг илбэнэ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай, Хангай, Говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Уран хуурын утсыг уянгалуулж

Уртын дууны эгшиг цуурайтаж

Уулын гол нь урсаад зөрөх шиг

Ус нь даргимал чулуу шаагина

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай, Хангай, Говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай, Хангай, Говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

 

Facebook Twitter Google Plus