Нулимсаа арч охин минь

 

Нулимсаа арч охин минь битгий уйлаач

Нарлуу харж инээмсэглээрэй

Алтан наран чамруу мишээж

Аргадан дуулахыг нь сонсоорой

Хүсэл мөрөөдлөө битгий орхиорой

Хайр дурлал заавал чамд ирнэ

Хүлээсэн учралыг авчирна

Хязгааргүй хайрыг чамд бэлэглэнэ

Нарлуу хараарай охин минь

Нандин хүслээ түүнд шивнээрээ

Нэг л өдөр сайхан учрал 

Нархан минь гэж чамайг дуулна

Сэтгэл чинь гунигаар уйлан уйтгарлав ч

Сэрүүн салхи үлээсэн ч

Нулимсаа арч даа танхил охин минь

Нарлуу харж инээгээрэй

Тэнгэр бүрхэн бороо орж байлаа ч

Тэртээ цаана наран мандсаар байна

Сэтгэл чинь шархалж гунигаар уйлавч

Сайн сайхан амьдрал үргэлжилсээр

Итгэж хүлээ хайрла мөрөөд охин минь

Инээж баясаад хайрлан дурлаач

Даарсан зүрх чинь хайранд дулаацна

Догдолсон сэтгэлд чинь наран мандана

Нарлуу хараарай охин минь

Нандин хүслээ түүнд шивнээрэй

Нэг л өдөр сайхан учрал

Нархан минь гэж чамайг дуулна

Сэтгэл чинь гунигаар уйлан уйтгарлавч

Сэрүүн салхи үлээсэн ч

Нулимсаа арч даа танхил охин минь

Нарлуу харж инээгээрэй

Сэтгэл чинь гунигаар уйлан уйтгарлавч

Сэрүүн салхи үлээсэн ч

Нулимсаа арч даа танхил охин минь

Нарлуу харж инээгээрэй

Сэтгэл чинь гунигаар уйлан уйтгарлавч

Сэрүүн салхи үлээсэн ч

Нулимсаа арч даа танхил охин минь

Нарлуу харж инээгээрэй

Facebook Twitter Google Plus