Хүлээлт

Үдшийн тэнгэрт одод түгээд

Үзэсгэлэн гоо чи минь ирээч

Намуухан байгалийн цэцэгсийн дунд

Чамайгаа үгүйлэн харуулдан сууна

Чи минь наддаа ирээч

Чи минь наддаа ирээч

Тэнгэрийн мандалд саран ургаад

Орчлонд гэрлээ түгээхэд

Тэртээд анивчах оддын туяа

Танхилхан чамайг минь санагдуулна

Чи минь наддаа ирээч

Чи минь наддаа ирээч

Үүрийн гэгээ туяараад байна

Үзэсгэлэн гоо чи минь ирээч

Үзэмжит байгалийг сэргэхийг үзээд

Үнэхээр чамтайгаа уулзах шиг боллоо

Үүр цайтал би хүлээнэ

Үүр цайтал би хүлээнэ

Үүр цайтал би хүлээнэ

 

Facebook Twitter Google Plus