Хар торгон хамжаар

Хар торгон хамжаарыг

Харанхуй шөнөөр шаглаад оёсон доо хө

Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо хө

Хайран ч оёод өгсөн арван хуруу минь

Ай хө чи минь явчихаар яах юм бэ

Хүрэн торгон хамжаарыг

Хүрээ ороход чинь шаглаад оёсон доо хө

Хүрээд ирэхгүйг чинь мэдсэн болбол доо хө

Хайран ч оёод өгсөн арван хуруу минь

Ай хө чи минь явчихаар яах юм бэ

Ногоон торгон хамжаарыг

Нойроо хугаслан байж шаглаад оёсон доо хө

Намайгаа гэхгүйг чинь мэдсэн болбол доо хө

Хайран ч оёод өгсөн арван хуруу минь

Ай хө чи минь байчихаар яах юм бэ

Ай хө чи минь байчихаар яах юм бэ

 

Facebook Twitter Google Plus