Авгын цагаан уул

Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө
Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө
Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө

Facebook Twitter Google Plus