Эхийн тухай дуу

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийхээ
Ачийг яаж хариулна даа
Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөөч мэдэлгүй уйлах юм
Ээжийгээ санасны шинж үү дээ
Энгэрийн ганцхан яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг мэдэлгүй
Өрөвдөж явнаа ээжийгээ
Мөнхийн ус нь байдаг
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Facebook Twitter Google Plus