Чамдаа дуулах дуу

Шивнэн шивнэх дуугий чинь
Шимтэн шимтэн сонсохдоо
Үнэн хайрын сэтгэл догдлоод
Үүр цайхыг би мэдсэнгүй
Хайрын сэтгэл чамдаа шүү чамдаа
Хайрт минь чи итгээрэй

Эелдэг даруу зангаараа
Хайрыг булаасан чи минь
Энхрий дөлгөөн харцаараа
Намайгаа уяраан баясаадаг

Нарлаг хорвоод чамтайгаа би
Насан туршдаа жаргахсан
Дуусашгүй хайраа чамдаа зориулж
Дундрашгүй амьдрал минь бялхана
 

Facebook Twitter Google Plus